2022 оны наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлэх гэж байна. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчид зөвшөөрсөн тохиолдолд хүүхдэд вакцин хийнэ гэдийг ЭМЯ-наас мэдээлээд буй. Өөрөөр хэлбэл хүүхдэдээ вакцин хийлгэх эсэхээ өөрсдөө шийдэх юм байна.
АНУ-аас 5-11 настай хүүхдүүдэд зориулж өгсөн 300,000 Pfizer вакцин ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалагдаж байгаа юм.
Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг "Комирнэти" (BNT162b2) вакцины талаарх мэдээллийг бэлтгэжээ.
1
2
3
4