Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 100, 101 жил, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож, улсын начин Б.Лхагвадорж түрүүлэн улсын харцага Х.Гантулга үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын начин Б.Сугаржаргал, Л.Батзориг нар шалгарав.
Ойн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 64 бөхөөс Архангай аймгийн Батцэнгэл сумын харьят, улсын харцага Т.Мөнгөнцоожийн хүү Жамбалцэрэн түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Цэрэнсономын Санчирболд үзүүрлэлээ.