Энэ жилийн ургац хураалтад зориулан 10 мянган тонн дизель түлшийг өнгөрсөн хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар болсныг ХХААХҮ-ийн З.Мэндсайхан мэдээлэв.
Өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ литр нь 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байгаа. Хаврын тариалалт болон ургац хураалтад дунджаар 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Үүнээс 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгана. Энэ татаасыг ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгохыг тодотгов. Улсын хэмжээнд энэ жил нийт:
- 19.7 мянган га талбайд төмс,
- 10.9 мянган га талбайд хүнсний ногоо,
- 51.2 мянга га талбайд малын тэжээл,
- 116 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. Энэ жил манай улс нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн хэмээн салбарын сайд мэдээлэв.