Эрт ургацын төмс нийлүүлж эхэлснээр үнэ буурч байна

оруулсан Алсын Хараа

Хүнсний ногооны эрт ургацын түүвэрчилсэн хураалт эхэлснээр ногоочид нийслэлд төмс нийлүүлж эхэллээ. Хүнсний “Барс” захад өчигдөр 10 тонн төмс буужээ. Тус захад төмс кг нь бөөний үнээр 2875 төгрөг, жижиглэнгээр 3200 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Тэгвэл нийслэлийн зарим сүлжээ дэлгүүр болон “И-март” дэлгүүр 2500 төгрөгөөр борлуулж байна.

Эрт ургацын төмсний нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч буй талаар ХХААХҮЯ болон ШӨХТГ-аас мэдээлж байна.  Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлж, борлуулалтад гараад байна.

ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ сарын 25-26наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэнийг дуулгаж байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурна гэдгийг салбарын яамнаас мэдээлж байв.

Сэтгэгдэл бичих