Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцох тамирчид Энэтхэг улсыг зорилоо

оруулсан Алсын Хараа

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-нд болох Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас тус улсыг зорив.

Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 197 орны хамгийн шилдэг 343 шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од, тамирчнаар Их мастер Д.Батсүрэн, ОУШХ-ны мастер Г.Амартүвшин, Их мастер Б.Гүндаваа, Их мастер С.Билгүүн, нөөц тоглогчоор ОУМ С.Ган-Эрдэнэ нар оролцох юм.

Харин эмэгтэй багийн ахлагчаар МШХ-ны гүйцэтгэх захирал, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан, тамирчнаар Их мастер А.Энхтуул, ОУМ Б.Баярмаа, ОУМ Т.Мөнхзул, Олон улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, нөөц тоглогчоор ОУШХ-ны мастер Д.Мөнхзул нар өрсөлдөнө.

Сэтгэгдэл бичих