Д.Анар заан "Алтаргана-2022" наадамд үзүүрлэлээ

оруулсан Алсын Хараа

Буриад түмний олон улсын "Алтаргана-2022" их наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриад тойрогт эхэлж, ОХУ, Монгол, БНХАУ, Кыргызстан, Казахстан улсад тархан суурьшсан буриадууд хуран цуглажээ.

Буриад бөхийн барилдаан 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жингийн ангиллаар болж, +92 кг-ын жинд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Доржийн Анар хоёрдугаар байр эзэллээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровтой барилдаж үзүүрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих