Дэлхийн банкны төлөөлөгчид СЗХ-нд зочлов

оруулсан Алсын Хараа

Дэлхийн банкнаас манай улсын банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, зохицуулалтын шинэ салбарын эрсдэлийг тооцоход ихээхэн үр дүнтэй байгааг СЗХ-ны дарга Д.Баярсайхан онцолж байна. Тэрээр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Хассан Заман, ахлах эдийн засагч Диаз Санчес болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзах энэ талаар цохон хэлсэн юм.

Уулзалтын үеэр СЗХ-ны дарга Д.Баярсайхан Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын итгэлт түнш байсанд талархлаа илэрхийлээд, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад үзүүлсэн арга зүйн туслалцааг мөн тэмдэглэн хэлэв.

СЗХ-ноос банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн нээлттэй компани болохтой холбоотой зохицуулалт болон виртуал хөрөнгийн зохицуулалт, санхүүгийн салбарт учирч байгаа эрсдэлийн талаар танилцуулж, энэ талаар харилцан санал солилцлоо.

Цаашид Хорооны зохицуулалтын хүрээ улам өргөжиж, санхүүгийн салбарт технологи эрчимтэй нэвтэрч буй энэ үед зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, Хорооны мэдээллийн технологийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцааны төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамтран ажиллах хүсэлтээ СЗХ-ны дарга Д.Баярсайхан илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих