Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 308 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 935,360 болж нэмэгдэв. Илэрсэн халдварын
- 186 нь Улаанбаатар хотод,
- 122 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 10, Дархан-Уулд зургаа, Дорнодод хоёр , Орхонд тав, Өмнөговьд 77, Сүхбаатарт ес, Ховдод 13 бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 141 хүн эдгэрсэн бол одоогоор 3,921 хүн хяналтад байна.