Л.Энх-Амгалан: Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүй

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. БШУ-ны сайд Л.Энх -Амгалан "Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа юм. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн.

Цэцэрлэгийн хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг алдааг бид олж харсан. Үүнээс үүдэн сугалааны асуудал үүсдэг. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаад байна. Байрныхаа ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр, хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлтийг хийж байна. Ямар ч тохиолдолд сургуулиа хаахгүй байх хувилбарыг сонгож ажиллана" гэлээ.

Сэтгэгдэл бичих