/Zaobao/. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин даваа гарагт Япон улсад айлчилж, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай хоёр цаг хагасын хугацаатай уулзалт хийжээ.
Юн Сок Ёл Засгийн эрхэнд гарсны дараа Япон улстай харилцаагаа сэргээх тухай хүчтэй мэдэгдлүүд гаргасан. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар хоёр улсын харилцаа туйлын доод түвшинд байгааг японы хэвлэлүүд онцолсон байна.
Хоёр орны Гадаад хэргийн сайд нар хэлэлцээний үеэр түүхэн гомдлоо шийдвэрлэх, хамтын ажиллагаа, харилцаагаа бэхжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцжээ.
Гурван жилийн дараа болж буй хоёр орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт нь энэ онд болох хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх зорилготой юм.