Улсын хэмжээнд 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “Е-mongolia” төв нээгдлээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ оны 3-6 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжуулжээ. Үүнээс:
- Архангай болон Говь-Алтай аймагт тус бүр 51 үйлчилгээ,
- Баянхонгор аймаг 31 үйлчилгээ,
- Баян-Өлгий 52 үйлчилгээ,
- Булган аймагт 62 үйлчилгээ,
- Говьсүмбэр болон Дархан-Уул аймагт тус бүр 61 үйлчилгээ,
- Дорнод болон Сэлэнгэ аймагт тус бүр 73 үйлчилгээ,
- Дорноговь аймаг 72 үйлчилгээ,
- Дундговь аймаг 64 үйлчилгээ,
- Орхон аймаг 74 үйлчилгээ,
- Өвөрхангай аймаг 67 үйлчилгээ,
- Сүхбаатар аймаг 76 үйлчилгээ,
- Төв аймаг 58 үйлчилгээ,
- Өмнөговь аймаг 46 үйлчилгээ,
- Хөвсгөл болон Хэнтий аймагт мөн тус бүр 71 үйлчилгээ,
- Завхан аймаг 50 үйлчилгээ,
- Увс аймаг 51 үйлчилгээ,
- Ховд аймаг 66 үйлчилгээ нэвтрээд байна.
Мөн орон нутгийн иргэдэд “Е-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг суурин компьютероосоо авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “Е-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдлээ.