Инфляцид импортын барааны үнэ 57.1 хувиар нөлөөлжээ

оруулсан Алсын Хараа

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг энэ оны эхний хагас жилийн байдлаар танилцууллаа. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буюу инфляц өнгөрсөн 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсжээ. Энэ нь:

  • өмнөх сараас 1.5 хувиар,
  • өмнөх оны эцсээс 9.5 хувиар тус тус нэмэгдсэн дүн аж.

Нийслэл хотын жилийн инфляц 16.9 хувьтай гарчээ. Инфляцийн түвшний 5.8 нэгж хувь буюу 35.8 хувийг хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт, 3.4 нэгж хувь буюу 20.9 хувь нь тээврийн бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.

Инфляцид импортын барааны үнэ 57.1 хувиар нөлөөлж буйг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулав.

Сэтгэгдэл бичих