Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс анх удаа Хүннүгийн үед хамаарах язгууртны 200 гаруй булш олдоод байна.
Тодруулбал, Алдархаан сумын нутаг "Ямаан ус" гэдэг газраас 10 язгууртан, 200 гаруй энгийн иргэний булшийг нээн илрүүлээд байгаа аж.
Малтлага судалгааны ажлыг зургаан байгууллагын төлөөлөл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 2022 оны 6 дугаар сарын 13-наас эхлэн малтлагын ажлыг гүйцэтгэж байна.