Цагдаа, дотоодын цэргийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш болно

оруулсан Алсын Хараа

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Цагдаа, дотоодын цэргийн түүхт ойн наадмын үндэсний бөхийн барилдаан 2022 оны 7 дугаар сарын 19-нд 10.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Энэхүү бөхийн барилдааны үеэр шүхэрчдийн үзүүлбэр, цагдаагийн тусгай тасгийн үзүүлбэр, гардан тулааны үзүүлбэр, нохой сургуулийн үзүүлбэр, урлагийн тоглолт болон бусад үзвэр, үйлчигээг зохион байгуулах юм байна. Наадмын үзвэр, үзүүлбэр, тоглолтууд үнэ төлбөргүй.

Сэтгэгдэл бичих