ӨМӨЗО-ы Улаанхадаас монгол бичигтэй хөшөө олджээ

оруулсан Алсын Хараа

ӨМӨЗО-ы Улаанхад хотод монгол бичигтэй хөшөө олджээ. Тус хөшөөг Их Юань улсын үеийн бүтээл хэмээн үзэж байгаа аж.

Хөшөөг ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олсон байна.

Судлаачдын үзэж буйгаар монгол их хаадын бунханы чулуу Хятадаас олдсон гэжээ. Улаанхад хотын Онниуд хошууны Борхотод ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олдсон их Юань улсын үеийн хөшөөнд <Дараач Жигүнтэйн явуулсан сайд үйлсийг ухуулхуй бий таш> гэж монгол бичгээр бичжээ. Тус хөшөөг Япон эрдэмтэн Тамура 1937 онд анх буулгаж аваад Mongolica сэтгүүлд нийтэлсэн ч уг хөшөө нь алдагдаад алга болсон бөгөөд ийнхүү санамсаргүй олдож буй аж.

Гэрэл зургийг цахим хуудаснаас ашиглав

Сэтгэгдэл бичих