Хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан этгээдийг баривчилжээ

оруулсан Алсын Хараа

Хуурамч бичиг баримт үйлдэж, их хэмжээний мөнгө залилсан этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла Молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус байгууллагын данснаас 2,000,000 ам.доллар залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан.

Уг хэргийг үйлдсэн Б.Б гэгч этгээд оргон зайлсан тул цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлан өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдөр хөдөө орон нутагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан байна.

зураг

Сэтгэгдэл бичих