Киргизийн нийслэл Бишкек хотноо Монголын рагбийн шигшээ баг дэлхийн чансааны хоёр дахь тоглолтоо өчигдөр /07.06/ Киргизийн шигшээ багтай хийж 69:7-гоор илүүрхэн хожжээ.
Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг 3 өдрийн өмнө Узбекистанд 17:10 харьцаагаар хожигдсон. Харин бүсийн 3 дугаар байрын төлөө тоглон ийнхүү ялалт байгуулсан байна.
Харин бүсийн финалд Казахстаны шигшээ Узбекистаны шигшээ багийг 32:24-оор хожиж аварга цолны эзэн болжээ.