Өчигдөр 59 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 59 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 5 тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 30 нь Улаанбаатар хотод, 29 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 929 543-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих