Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVIII Их хурал Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр эхэллээ.
1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ өнөөдөр XVIII Их хурлаа хийж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 310 сэтгүүлчид мандат тарааснаас 232 сэтгүүлч оролцож ирц хүчинтэй болж байна. Энэ удаагийн их хурлаар байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцэхээс гадна тэргүүнээ шинээр сонгох юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгчид УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар нэр дэвшиж буй.