Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав

оруулсан Алсын Хараа

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав.

Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурдав.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад  айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцав.

Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон юм.

Сэтгэгдэл бичих