БАЯН-ӨЛГИЙД 3,1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

оруулсан Алсын Хараа

Баян-Өлгий аймагт өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 7 цаг 41 минут 56 секундэд газар хөдөллөө. "Газар хөдлөлтийн голомт Бугат сумын төвөөс зүүн урд зүгт 1 км зайд болсон бөгөөд чичирхийлэл Бугат болон Өлгий сумын иргэдэд мэдрэгдсэн" хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас иргэд, байгууллагуудад ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих