Иранаас Монголд шилжиж, Токио олимпын мөнгөн медаль хүртсэн жүдоч Саид Моллаи өнгөрсөн сард иргэншлээ дахин сольж, Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсон билээ. Саид хэдий Иранд төрсөн ч азербайжан гаралтай. Дээр нь ижилхэн исламын шашинтай тул Азербайжанд амьдарч, бэлтгэл хийхэд хялбар байгаа нь ойлгомжтой.
Саид Моллаи Азербайжаны төлөө анхны барилдаанаа ирэх сард Унгарт хийх гэж байна. Долоодугаар сарын 8-10-нд явагдах Будапешт Их Дуулга тэмцээнд Азербайжанаас 12 тамирчин оролцох бөгөөд Саид Моллаи мэдүүлэгт багтжээ.
Израилын Саги Мүки мөн Унгарын Их Дуулгад оролцох тул хоёр тамирчны халз барилдаан Будапештэд болох магадлал өндөр байна.