Яг түүн шиг-2022: Найм дахь дугаарын ялагчаар МУГЖ Ө.Уянга тодорлоо

оруулсан Алсын Хараа

"Яг түүн шиг-2022" шоуны 8-р дугаар үзэгчдэд хүрлээ. Өнөөдрийн шоуг Баянаа эхлүүлж, Toni Braxton-ыг дуурайсан юм. Nirvana хамтлагийн "Smells like teen spirit" дуугаар Мишээл тайзыг доргиож, Зори дуучин Наагийг бидэнтэй уулзуулав. Жүжигчин Баярмаа попын хаан Michael Jackson-ы дүрийг бүтээж, бүжиглэх чадвараа дахин сорилоо.

Дижиталын Эрка бүсгүйчүүдийн хайрыг татагч Robbie Williams-ыг дуурайсан. Харин Наран DMX-ийн дүрийг бүтээж, өөр нэгэн чадвараа үзэгчдэд харууллаа. Чойжоо Guns N’ Roses хамтлагийн дууг дуулж тайзан дээр гал асаасан бол сонгодог хатагтай Уянга "Уяхан замбуу тивийн наран"-г дуулж, уртын дуугаар үзэгчдийнхээ сонорыг мялаасан юм.

Сэтгэгдэл бичих