Байшин барихаар нүх ухаж байсан хоёр хүн барилгын материалд даруулж амиа алдсан харамсалтай осол өчигдөр болжээ. Уг хэрэг Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Хувьсгалчдын ... дугаар гудамжинд болсон тухай дуудлага өчигдөр 12:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан 24 болон 18 настай эрэгтэй нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокт даруулж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.