CGTN/. "Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-ий 1.2 сая орчим тасалбар борлогдоод байна гэж зохион байгуулагчид нь тэмцээний тасалбар борлуулалтын тоог лхагва гарагт анх удаа мэдээлсэн байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулах хорооны дарга Хассан Аль-Тавади Катарын эдийн засгийн форумын үеэр хийсэн мэдээлэлдээ, "Ойрхи Дорнодод анх удаа зохион байгуулагдаж буй ДАШТ "дээд амжилтуудыг шинэчилсэн"-ээс гадна 1.2 сая орчим тасалбар хэдийнээ борлуулагдсан" гэж тэмдэглэжээ.
Нийт хоёр сая тасалбар борлуулах бөгөөд нэг сая тасалбарыг Дэлхийн хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ болон ивээн тэтгэгчдэд зориулан нөөцлөх юм байна.
32 баг оролцох тус тэмцээн нь Катарын нийслэл болон бусад хотуудад орших найман цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд энэ нь дэд бүтцэд ихээхэн ачаалал үүсгэхээр байгаа ажээ.