Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 58 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 3 тохиолдлоор буурсан байна. Шинээр илэрсэн тохиолдлын 27 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 928 362-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.