Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын 103 дугаар тогтоол буюу “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэх арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын багийг шинэчлэн байгуулжээ.
УИХ-ын 92 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийсэн. (Хэлэлцээрийн мэдээг эндээс үзнэ үү) Үүний дараа УИХ 103 дугаар тогтоол баталж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгож, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын багт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Эрдэнэс Оюутолгой комапнийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар багтжээ.