Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 21 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо болж буй.
Хуралдааныг Монголын талаас Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Европын Холбооны талаас Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирлын орлогч Паола Пампалони нар даргалж байна.
Жил бүр болдог уламжлалтай энэ уулзалтаар нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ, хоёр талын харилцааны өнөөгийн түвшин, Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тохиролцохоор ажиллаж байна.
Европын Холбоо манай улсад 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг энэ оны эхээр гаргасан бөгөөд түүний хүрээнд Ногоон тогтвортой хөгжил, Ардчилсан хөгжил, эдийн засгийн хөгжил зэргийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, 2021-2024 онд нийт 31 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт олгохоор болоод байна.