Энэ сарын нэгнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цалингаа 10 хувиар нэмжээ

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хамтран байгуулсан  шинэ “Хамтын гэрээ” энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Тус гэрээнд  нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Энэ заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтны цалинг 6-р сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих