Д.Жаргалсайханыг Биеийн тамир спортын улсын хорооны даргаар томиллоо

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томилов. Тэрбээр, "Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах талаар санал санаачилга гарган хичээж ажиллах болно" гэжээ.

Д.Жаргалсайхан нь БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгч, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилладаг бөгөөд өнгөрсөн 3 дугаар сард болсон МҮОХ-ны VIII чуулганаар тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм

Биеийн тамир спортын улсын хорооны дарга байсан гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих