Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн Эмээлчир гэдэг газар 11 хүн зугаалж явснаас нэг нь Эг голын усанд живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Өнгөрсөн сарын 22-ны өдөр “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, 36 настай, эрэгтэй иргэн Ц завьнаас унаж осолдсныг эрэн хайх ажиллагааг 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсан юм.
Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд өчигдөрөөс эхлэн Тэшиг сумын Далан багийн Эмээлчирээс Хутаг-Өндөр сумын Хонгор багийн Сайдын тохой хүртэл 50 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг өнөөдөр дахин эхлүүлжээ.