Хятадын эрдэмтэд сарны геологийн газрын зураг бүтээжээ

оруулсан Алсын Хараа

/CGTN/. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Геохимийн хүрээлэн, Геологийн шинжлэх ухааны академи, Геологийн шинжлэх ухааны их сургууль, Шаньдуны их сургуулийн судлаачид хамтран сарны геологийн газрын зургийг гаргажээ.

1:2.500.000 масштабтай газрын зургийг Хятад улсаас сарыг судлах зорилгоор хөөргөсөн "Чанъе" сансрын аппаратын мэдээлэл болон олон улсын байгууллагуудын судалгааны материал дээр үндэслэн боловсруулсан байна.

Сарны гадаргын газрын зурагт цохилтоос үүссэн 12341 тогоо, 81 сав газар, 17 төрлийн чулуулга, 14 төрлийн бүтцийг багтаасан тэмдэглэгээ хийсэн байна.

Энэхүү газрын зураг нь сарыг судлах, хайгуул хийх болон цаашид буух газрын байршлыг сонгоход ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. "Science Bulletin" сэтгүүлд газрын зургийг тавдугаар сарын 30-нд нийтэлжээ.

Сэтгэгдэл бичих