ХБНГУ-ын Бюделсдорф хотод 23 дахь жилдээ болж буй “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс “Завсар орон зай” павильоноор оролцож, дүрслэх урлагийн 18 уран бүтээлчийн 56 бүтээлийг толилуулж байна.
Уг олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Монгол, ХБНГУ-ын соёл, урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэдийн харилцааг хөгжүүлэхэд чухал гүүр болдог юм. Үзэсгэлэнд оролцож буй Монголын уран бүтээлчид бүтээлээ нүүдэлчний соёл уламжлалыг орчин үеийн хэв маяг, чиг хандлагатай хослуулан бүтээсэн нь олон нийтийн таашаалд нийцэж, гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгааг зохион байгуулагчид онцлов.
Энэ сарын 4-нд эхэлсэн уг үзэсгэлэнд дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 240 уран бүтээлч 1000 орчим бүтээлээ танилцуулж байна.