Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-нд зохион байгуулах Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ /IJF/-ны цуврал тэмцээний нэгд багтсан “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн оролцох баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байна.
Одоогийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 28 орны 206 тамирчин мэдүүлгээ өгөөд байгаагаас БНСУ-аас хамгийн олон буюу 23 жүдоч хүч үзэх бол Казахстан 22, Израил 15, Франц, Туркменистан 14, Япон, Узбекистан 13 тамирчнаа Улаанбаатарын дэвжээнд барилдуулах юм байна.
Ташрамд сонирхуулахад, Улаанбаатарт ирж хүч, ур чадвараа сорих Японы шигшээ багт ямар тамирчид багтсаныг танилцуулж байна.
Эрэгтэй: 60 кг-д Нагаяма Рюүжү, 73 кг-д Шёохэй Оно, 81 кг-д Нагасэ Таканори, 90 кг-д Машияма Косүкэ, 100 кг-д Иида Кэнтаро, +100 кг-д Огава Юүсэй, Ота Хёога
Эмэгтэй: 48 кг-д Цүнода Нацүми, 52 кг-д Шишимэ Ай, 57 кг-д Ёшида Цүкаса, 63 кг-д Набэкүра Нами, 70 кг-д Оно Ёоко, 78 кг-д Үмэки Нами