Холимог тулааны спортын хамгийн дээд оргил нь UFC билээ. Тиймээс энэ спортоор хичээллэж буй тамирчин бүр энэ цэгт хүрэхийг мөрөөддөг. Тэгвэл манай улсаас холимог тулаанч Д.Батгэрэл UFC-д эх орныхоо нэрийг гаргаж яваа юм. Түүний хувьд энэ спортоор 10 гаруй жил тасралтгүй хичээллэж байна. Манай тамирчны ээлжит тулааны тов гарчээ. Тэрбээр энэ сарын 12- нд алдарт тамирчин Кюнг Хө Кангтай тулалдахаар болжээ. Д.Батгэрэлийн хувьд спорт сонирхогчдын дунд “Талын шуурга” нэрээр алдартай. Тэрбээр UFC-д таван тулаан хийснээс гуравт нь ялаад байгаа билээ.