/Xinhua/. ОХУ-ын ГХЯ даваа гарагт албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тус улсад нэвтрэхийг бүр мөсөн хориглох АНУ-ын иргэдийн жагсаалтыг өргөжүүлэх тухай мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, АНУ-ын Эрчим хүчний сайд Дженнифер Грэнхолм, Сангийн сайд Жанет Йеллен зэрэг АНУ-ын 61 иргэнийг тус жагсаалтад оруулсан байна.
АНУ-ын зүгээс ОХУ-ын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчдийн эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлж байгаагийн хариуд АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, үнэлгээний байгууллага, нисэх онгоц, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн зэрэг 61 компанийн удирдлагуудыг энэхүү жагсаалтад оруулжээ.
Мөн АНУ-ын Төрийн департментын “ОХУ-ын кибер халдлага”-ын тухай цуурхал тараахад оролцсон албан тушаалтнуудыг хоригийн жагсаалтад оруулсан бөгөөд АНУ-ын Сангийн сайд болон Эрчим хүчний сайд нар тус хоригт орсон байна.
Өнгөрсөн 5 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын ГХЯ тус улсад нэвтрэхийг бүр мөсөн хориглосон АНУ-ын иргэдийн жагсаалтыг нийтэлсэн ба уг жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден зэрэг 963 хүн багтсан юм.