Хөвсгөлд он гарсаар 3,5 магнитудаас дээш 9 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 9 удаагийн газарт хөдлөлт бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд өнөөдөр Ханх сумаас баруун урд зүгт 42 километрийн зайд 10 цаг 17 минутад 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөв. Дээрх бүртгэгдсэн газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй буюу 4,2 магнитудын газар хөдлөлт 5 дугаар сарын 6-нд  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун хойд зүгт 15 километрийн зайд болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбараас мэдээллээ.

Тус аймагт өнгөрсөн оны 1 дүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 94500 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэний дотор 3,5 магнитудаас дээш 240 гаруй газар хөдлөлт бүртгэгдээд байгаа аж.

Сэтгэгдэл бичих