/The Paper/. Номхон далайн өмнөд арлын орнуудад хийсэн айлчлалаа дөнгөж дуусгаад байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдрөөс энэ сарын 9-ний өдрийн хооронд “БНХАУ + Төв Азийн таван орны” Гадаад хэргийн сайд нарын гурав дахь удаагийн уулзалтад оролцохоор Казахстан улсыг зорино.
Өнөөдөр зохион байгуулагдсан БНХАУ-ын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян дээрх мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр хэлэхдээ, Казахстан улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердигийн урилгаар Ван И Казахстан улсад албан ёсны айлчлал хийнэ гэжээ.
Төв Азийн таван оронд Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсууд багтдаг.