Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 191 төгрөгөөр суларчээ

оруулсан Алсын Хараа

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 4 дүгээр сард 3041.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 191.95, өмнөх сарынхаас 140.01 төгрөгөөр суларчээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 4 дүгээр сард 473.33 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 36.32, өмнөх сарынхаас 16.08 төгрөгөөр суларсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төв банкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 38.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.69, өмнөх сараас 10.30 төгрөгөөр суларсан байна.

Сэтгэгдэл бичих