"Петрочайна дачин тамсаг” ХХК-тай хийсэн гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын шийдвэрээр байгуулсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын баг өчигдөр буюу энэ сарын 3-нд хуралдсан байна.

Шадар сайхан С.Амарсайханы ахалж буй уг ажлын багийн хуралд УУХҮ-ийн Г.Ёндон газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар мэдээлсэн байна. Тэрбээр “Монгол Улс 1991 онд анх Газрын тосны тухай хуулийг баталж, хайгуул судалгааг хийж эхэлсэн. Үүний үр дүнд 40 гаруй сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг илрүүлсэн.  Ингээд 1993 оноос “Тосон-Уул XIX”, “Тамсаг XXI” талбайгаас олборлолт хийж, БНХАУ руу экспортолсоор байгаа юм. Гэрээний дагуу нийт олборлолтын 40 хувийг Монгол Улсын тал авах ёстой. Гэтэл нийт олборлолтын 40 хувийг БНХАУ-ын тал “Өртөгт тос” буюу өртөг нөхөх зардалд суутгаж авдгаас шалтгаалж нийт олборлолтын дөнгөж 24 хувийг манай улс авч буй юм.  Манай улс 2022 он хүртэлх хугацаанд нийт 9.5 сая тонн түүхий тос экспортолжээ. Түүнчлэн жилд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн  импортолдог гэсэн судалгаа бий. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах нь нэн тэргүүний шаардлага их бий. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй өнөө цагт Газрын тосны хайгуул хийх, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, газрын тос дамжуулах хоолойг байгуулах нэн шаардлагатай байгаа" хэмээв.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай хийсэн гэрээний зүйл заалтын хэрэгжилтэд бодит дүгнэлт хийх, Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн зүйл заалт Олон улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэх, үйл ажиллагааны зардлыг нарийн тооцох, эдийн засгийн өгөөжийг судлахыг ажлын багийн  гишүүдэд үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих