Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус хотод өнөөдөр PCR шинжилгээгээр коронавирусний дөрвөн тохиолдол илэрсэн тул Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гаргасныг ГХЯ-наас мэдээлэв.

Үүнд, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.

Мөн тус өдрийн өглөөний 7.00 цагаас эхлэн хотын нийт иргэдээсшинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байна. Одоогоор Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Сэтгэгдэл бичих