Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ны урилгаар өнөөдөр БНСУ-ын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, олимпын аварга алдарт тамирчин Рю Син Мин болон тус холбооны төлөөлөгчид Монголд айлчилж байна.
“Афин-2004” олимпын аварга Солонгосын домог болсон тамирчин Рю Син Мин Ази, тэр дундаа уламжлалт ази барилттай учраас зүүндээ сул талтай. Харин энэ сул талаа хөлийн ажиллагаагаар нөхдөг байж. Түүхэн дэх хамгийн супер хөлийн ажиллагаатай теннисчин бөгөөд тэрбээр 2004 онд супер формтой байж, чадварлаг тоглож ширээний теннисний Хятадын ноёрхлыг зогсоож байжээ.
БНСУ-ын төлөөлөгчид өнөөдөр МШТХ болон шигшээ багийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд ширээний теннисчид, сонирхогчид олимпийн аваргатай хамтдаа зураг авахуулах боломжтой юм.