БНСУ-ын EDGC компанийн охин компани болох “SolGent” нь Герман улсад төвтэй олон улсын эмнэлгийн оношилгооны “Synlab” компанитай гэрээ байгуулжээ. Уг гэрээнд коронавирусийн халдварыг илрүүлэх иж бүрдлийг экспортлохоор тусгасан байна.
“SolGent” компанийн зүгээс Европын орнуудад зарагдаж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандартад нийцсэн гэрчилгээ авсныхаа дараа энэ долоо хоногт “Synlab” компанитай 30,000 иж бүрдэл (DiaPlexQ) худалдан авах гэрээ байгуулсан тухайгаа мэдэгдлээ. Тус компани нь Европ дахь нөхцөл байдлыг харгалзан үзэж хамтран ажиллаж буй компаниасаа вирус илрүүлэх иж бүрдэл худалдах хэмжээгээ ирэх долоо хоногт нэмэгдүүлэх төлөвтэй байгаа гэнэ.
БНХАУ-ын Ухань хотоос гаралтай энэ вирусийн тархалт дэлхийн даяар эрчимтэй тархаж, нөхцөл байдал улам доройтсоор байна. Жишээлбэл, хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын нэг болох Италид сүүлийн хэдэн долоо хоногт 60,000 орчим хүн халдвар авч, 5400 гаруй нас барсан үзүүлэлттэй байна. Тэгвэл БНСУ-д уг вирусийн анхны тохиолдлуудын давтамж хурдацтай нэмэгдэж байсан боловч, сүүлийн хоёр долоо хоногт тархалтыг хяналтандаа авсан. Тус улсын засгийн газрын зүгээс өдөр бүр 10 000 вирусийн түргэвчилсэн шинжилгээг хийж, мэдээллийг ил тод байлгаж байгаа нь сайшаалтай юм.
“SolGent” компани нь Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс зөвшөөрөл аван, дотоодын яаралтай хэрэгцээнд зориулж коронавирусийн иж бүрдлийн өмсгөл үйлдвэрлэдэг дөрвөн үйлдвэрлэгчийн нэг юм. Тус компани нь өөрсдийн боловсруулсан материалаар иж бүрдэл үйлдвэрлэдэг цорын ганц компани аж . Эх сурвалж: Koreatimes