Сүүлийн 24 цагт 74 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 74 тохиолдол батлагджээ.  ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 60 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 225 болжээ. Мөн хугацаанд халдварын улмаас нэг хүн нас барснаар уг өвчнөөр нийт 1225 хүн эндээд байна.

Сэтгэгдэл бичих