Ж.Байден: БНХАУ, ОХУ-ын хамтарсан цэргийн сургуулилттай холбоотой хөдөлгөөнд хяналт тавина

оруулсан Алсын Хараа

 /Zaobao/. Японд айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегийг /IPEF/ эхлүүлж байгааг зарласан ба Энэтхэг, Япон зэрэг үүсгэн байгуулагч 13 орон гарын үсэг зурлаа.   

Ж.Байден хэлэхдээ, “энэхүү тогтолцоо нь 21 дүгээр зуунд эдийн засгийн өрсөлдөх чадварыг хангах хамгийн чухал сориултуудыг даван туулахын тулд бүс нутаг дахь ойр дотны түншүүдтэйгээ хамтран ажиллах амлалт юм” гэжээ.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Ж.Байдентай хэлэлцээ хийснийхээ дараа Япон, АНУ улсууд БНХАУ-ын тэнгисийн цэргийн сүүлийн үеийн үйл ажиллагаа болон гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр хэлэхдээ, Япон, АНУ улсууд нь “Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис дэх статус кво-г хүчээр өөрчлөх оролдлогыг эрс эсэргүүцэж байна” гэжээ.   

Сэтгэгдэл бичих