Казахстан улсын Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий М1 төрлийн 40-49 насны ангиллын 83 кг-д спортын мастер Д.Мөнхтуул түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр хэвтээгээс 220 кг шахаж, дэлхийн аварга болсон байна. Тус тэмцээнд 48 орны баг тамирчид хуран чуулж хүчээ сорьж байгаа бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа аж.