Улаанбаатар хотод халдварын 32, орон нутагт 14 тохиолдбол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 46 тохиолдол батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 32 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 137 болжээ. Харин мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих