Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

оруулсан Алсын Хараа

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаан 5 дугаар сарын 28-ны бямба гарагт 12.00 цагаас эхлэх бөгөөд барилдах бөхчүүдийг энэ сарын 26, 27-ны 10.00-17.00 цагт цахимаар бүртгэнэ.

Дархан аварга Ш.Батсуурийн нэрэмжит энэхүү барилдааныг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нутгийн зөвлөл, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Хантайшир бөхин дэвжээ, Монголын үндэсний бөхийн холбооноос тус тус ивээн тэтгэж зохион байгуулах юм байна.

Бөх сонирхогчид барилдааны тасалбараа www,ticket.mn-ээс захиалан авах боломжтой.

Сэтгэгдэл бичих