“Улаанбаатар ММС Энержи” баг II байр эзэлж, 10 000 ам.доллар хүртэв

оруулсан Алсын Хараа

“Улаанбаатар Чалленжер-2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж “Улаанбаатар ММС Энержи” баг 2 дугаар байрт шалгарлаа.

Тус баг “Прага Их дуулга” тэмцээнд оролцох эрх, 10 мянган ам.долларын шагнал хүртсэн байна. “Улаанбаатар Чалленжер-2022” тэмцээнд 7 орны 14 баг өрсөлдсөн юм. Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг финалд Литва улсын Sakiai багт 21:17-гоор ялагдсан байна.

Эхний 5 байр шалгарсан багуудыг танилцуулж байна.

  1. Sakiai (LTU)

  1. Ulaanbaatar MMC Energy  (MGL)

  1. Amsterdam (NED)

  1. Dusseldorf LFDY (GER)

  1. Antwerp (BEL)

Мэргэн буучид:

  1. Steve Sir (Ulaanbaatar MMC Energy, MGL) 33 pts

  1. Paulius Beliavicius (Sakiai, LTU) 32 pts

  1. Delgernyam Davaasambuu (Ulaanbaatar MMC Energy, MGL) 29 pts

  1. Anand Ariunbold (Sansar MMC Energy, MGL) 29 pts

  1. Dimeo van der Horst (Amsterdam, NED) 28 pts

Сэтгэгдэл бичих