Валютын худалдаагаар 80 сая ам.доллар нийлүүлжээ

оруулсан Алсын Хараа

Монголбанк гадаад валютын дуудлага худалдааны спот арилжаагаар өчигдөр 41 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлэв. Харин своп болон форвард арилжаагаар арилжааны банкуудаас 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлээгүй байна. Энэ 7 хоногт Монголбанк цахим талбарт нийт 80 сая ам.долларыг 40 саяар тус бүр нэг ханшаар нийлүүлжээ.

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг байна.

Ташрамд мэдээлэхэд арилжааны банкууд валютын арилжааны хязгаарлалтаа сулруулжээ. Банкуудын валютын арилжаанд тогтоогоод байсан нэг сая төгрөгийн хязгаарлалт цуцлагдаж, гадагшаа свифт сүлжээгээр дамжуулах гүйлгээ ямар ч хязгаарлалтгүй болжээ. Зарим банк валютын данснаас аливаа гүйлгээ хийхэд хязгаарлалтгүй байгаа аж. Валютын данснаасаа мөнгө авахад салбар дээр заавал өөрийн биеэр очиж, хүсэлтээ өгснөөр гүйлгээ хийх боломжтой байна.

Сэтгэгдэл бичих